2011-02-21
Шингэн зүйл сайн уугаарай

Шингэн юм сайн уувал таны бөөрний үйл ажилллагаа сайжрах бөгөөд энэ нь биед буй хорт бодисуудыг гадашлуулдаг. Хүний биед өдөрт дунджаар 3 литр орчим шингэн шаарддагддаг бөгөөд түүний тэн хагас нь хоол хүнсэнд агуулагдаж байдаг. Хүн бүрийн шингэний хэрэгцээ янз бүр байдаг. Гоо сайхныг бүтээгчид Жишээ нь: Спортоор хичээллэдэг буюу хүч тамирын дасгал хийдэг хүмүүс шингэнийг илүү их хэрэглэх хэрэгтэй. Цай, кофе, архийг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн шингэний хэрэгцээ их байдаг. Эдгээр нь бидний бие махбо­дийг усгүй болгодог. Шингэнийхээ хэрэгцээг хангахад чихэрлэг ундаанууд тохирохгүй. Учир нь тэд организмд үлддэг. Кола ундааг тун онцгой тохиодолд л хэрэглэх хэрэгтэй. Ийм ундаанд их байдаг фосфор нь бие организ­маас кальцийг гадагшуулдаг хортой. Хүчиллэг байдлаас зайлсхийхийн тулд хийжүүлээгүй эрдэс бодистой усыг уух хэрэгтэй бөгөөд үүнд ихээхэн хэмжээний кальци, кали, магни, бага хэмжээгээр натри агууллагддаг. Ус дутагдсанаас болж бидний зүрх судасны систем нэн түрүүнд арьс мууддаг. Хангалттай хэмжээний чийг авч чадахгүйгээс арьс хатдаг. 60 кг жинтэй арьсанд 7 л ус агуулагдаж байдаг. Шингэн дутагдсанаас болж жижиг үрчлээ үүсч арьс үлбэгэр болдог. Ийм учраас бүхэл өдрийн туршид харгалзах хэмжээний шингэнийг хэрэглэж байх нь чухал. Тэгэхдээ дутуу шингэнээ үдэш, орой нөхөх гэсний хэрэггүй. Ийм үед ходоод, гэдэс нь их хэмжээний шингэнийг хүлээж авч чаддаггүй. Шингэнийг хоол хүнсний зүйл жишээ нь талх, цагаан будаа, буурцаг зэрэгтэй хамт хэрэглэх хэрэгтэй. Гоо сайхан байхын тулд ногоон цай, жимс ногооны шахсан шинэхэн шүүс үргэлж ууж бай. Хэрвээ та үргэлж эрдэс давстай ус их уудаг бол түүнийхээ төрлийг байнга өөрчилж байгаарай. Яагаад гэвэл эрдэс бодистой ус бүхэнд байх эрдэс бодисын хэмжээ янз янз байдаг. Жимсний бэлэн шүү­сийг төдийлөн хэрэглэхгүй байвал зүгээр. Ийм шүүснүүдийн гадна талд бүх төрлийн аминдэмүүд байгаа мэтээр бичсэн байдаг боловч дөн­гөж саяхан шахсан шүүс хамгийн ашигтай гэдгийг бүү мартаарай.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax