Монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас...

бичсэн: Bayarmaa, 2011-02-16, 17:21

Монголчуудад хүнээр хүн хийж байсан арвин баялаг туршлага, уламжлал бий. Тэд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ ардын аман зохиолыг өргөн дэлгэр ашиглаж байжээ. Тухайлбал: үлгэр, тууль, зүйр үг (хүн ахтай, дээл захтай), цэцэн үг (хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно), түргэн хэллэг (хүрэл илүүр, болор соруул), жороо үг (бүргэдийн бүдүүн шувуу, шувууны шонхор галуу), мэтгэлцээн, дайралцаан гэж янз янзаар нэрлэдэг үгэн тулаан (хэн булхайцав хэлж өг ...), наадам үг, үгээр мохоох зугаа (урт нь уурга болдог, уртай нь аяга болдог) гэх зэргээр аман зохиолын төрөл зүйлийг ашиглаж хүүхэд багачуудын...

Хүүхдэд ном уншиж өгөх ямар ач тустай вэ?

бичсэн: Bayarmaa, 2011-02-16, 16:42

Эцэг эхчүүд хэсэгхэн зуур ч атугай бүх ажил төрөл, үүрэг даалгавраа хойш тавин хүүхдэдээ өөрийгөө бүрэн зориулж, өөрсдийгөө тэдэнд хайртай гэдгээ мэдрүүлж, тэдэнтэй ярилцаж, тоглож, хамт зугаалж, энхрийлж байх нь ялангуяа бага насны хүүхдийн төлөвшилтөд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Хамтдаа ном үзэж, харилцан ярилцах нь үүнд чухал хувь нэмэр оруулах бөгөөд ингэснээрээ та ч бас хүч энерги авч чаддаг байна. Учир нь өдөр тутмын цухалдангуй амьдралаас таныг салгаж, хүүхдийн ертөнцөд аваачиж тайвшируулдаг ажээ. Та буйдан дээрээ хүүхдээ тэврэн тухлаад зурагтай ном хамтдаа үзэж, тайлбарлан ярих нь хүүх...