Монголчуудад хүнээр хүн хийж байсан арвин баялаг туршлага, уламжлал бий. Тэд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ ардын аман зохиолыг өргөн дэлгэр ашиглаж байжээ. Тухайлбал: үлгэр, тууль, зүйр үг (хүн ахтай, дээл захтай), цэцэн үг (хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно), түргэн хэллэг (хүрэл илүүр, болор соруул), жороо үг (бүргэдийн бүдүүн шувуу, шувууны шонхор галуу), мэтгэлцээн, дайралцаан гэж янз янзаар нэрлэдэг үгэн тулаан (хэн булхайцав хэлж өг ...), наадам үг, үгээр мохоох зугаа (урт нь уурга болдог, уртай нь аяга болдог) гэх зэргээр аман зохиолын төрөл зүйлийг ашиглаж хүүхэд багачуудын...